Хотын даргын орлогч нар томилогдлоо

Нийслэлийн тэргүүлэгчдийн хурал хуралдаж хотын орлогч нарыг тодруулав. Нийслэлийн засаг дарга хоёр орлогчтой ажиллахаар Засгийн газрын шийдвэри гарсан. Тэгвэл өмнөх дөрвөн орлогчийн хоёр нь буюу Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар ажилдаа үлджээ. Харин П.Баярхүү, Д.Энхтөр нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Мөн нийслэлийн засаг даргын орлогч нартай ижил түвшинд ажиллах төслийн удирдагчаар М.Халиунбат, О.Мөнгөншагай, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал нарыг томилсон байна. Ингэснээр хотын захиргаа засаг даргын зургаан орлогч бүгд томилогдлоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ