• ОХУ, Казахстан улс 450 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ

    Москва хотноо Казахстаны шинэ ерөнхийлөгч Жомарт Токаев айлчилсан. Тэрбээр энэ үеэрээ “Казахстан, Оросын харилцаа хоёр орны ашиг сонирхолд нийцэх тул хоёр орны найрсаг харилцааг үргэлжлүүлэхийн төлөө бүх боломжоороо хичээн ажиллана” гэжээ.

    Жомарт Токаев өчигдөр Москвад очиж, ОХУ-д албан ёсны айлчлалаа эхлүүлж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийсэн юм. Энэ бол Жомарт Токаевын Казахстаны ерөнхийлөгч болсны дараах албан ёсны анхны айлчлал билээ.

    Токаевтай хэлэлцээ хийснийхээ дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр В.Путин “Хэлэлцээ ажил хэрэгч, бүтээлч болсон нь хоёр орны удаан жилийн уламжлалт харилцаанд бүрмөсөн нийцлээ. Орос, Казахстан хоёр орон олон салбарт хамтран ажиллаж, баялаг туршлага хуримтлуулсан. Хоёр орны засгийн газар 450 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, хоёр орны харилцааг бэхжүүлэх асуудлаар хоёр тал олон чухал зорилт тавьсан юм” гэж мэдэгдлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ