• НАТО, ОХУ-ыг ганцаардуулахыг хүсэхгүй, мөн шинэ хэлбэрийн хүйтэн дайн үүсгэхийг хүсэхгүй байна

    НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Д.Трамптай нь хэлэлцээ хийж, өчигдөр конгресст нь илтгэл тавилаа. Тэрбээр тавьсан илтгэлдээ “ОХУ-ыг ганцаардуулахыг НАТО хүсэхгүй, мөн шинэ хэлбэрийн хүйтэн дайн үүсгэхийг хүсэхгүй байна” гэжээ.

    Столтенберг “ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг НАТО хүсэж байна. Хоёр тал яриа хэлэлцээгээр дамжин мөргөлдөөн үүсэх, аюултай хэргээс зайлсхийхийг хүсч байна. НАТО зэвсэглэлээр өрсөлдөх, шинэ хүйтэн дайн үүсэхийг хүсэхгүй. ОХУ “Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-г дагаж мөрдөхийг хүсч байна. НАТО “Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ” байхгүй нөхцөлд бэлтгэл хийх ёстой. Гэхдээ НАТО Европт цөмийн цэнэгт пуужин байрлуулах зорилтгүй” хэмээн онцолсон байна.

    Столтенберг АНУ-ын конгресст илтгэл тавьсан НАТО-гийн анхны ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрээр энэ сарын 3-4-нд Вашингтонд, НАТО-гийн гишүүн орнуудын ГХЯ-ны сайд нартай НАТО-гийн ГХЯ-ны сайд нарын уулзалт зэрэг арга хэмжээнд оролцож байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ