Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналыг УИХ хамгийн түрүүнд хэлэлцэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 28-нд “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргаж, Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас, Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас тус тус огцруулсан.

Ингээд Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох санал гаргасан юм. Тэрбээр зургаан жилийн хугацаанд энэ албыг хашна. УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлнэ. Хуралдаан эхэлмэгц Ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэхээр болсон байна.

УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

НЭГ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 10.00 цагаас:

Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нээлт.

ХОЁР. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 11.00 цагаас:       

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 15.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ