Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр У.Хүрэлсүхийг сонголоо

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага өнөөдөр /2019.04.04/ анхдугаар хуралдаанаа Төрийн ордонд хийлээ. Тус төрийн бус байгууллага нь эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэх зорилготой бөгөөд 1000 гаруй гишүүнтэй аж.

Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээр холбоодыг нэгтгэж нийгэмд дуу хоолойгоо нэгтгэх, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэх хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байр суурийг бэхжүүлэн нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах гэнэ.  Мөн Монгол улсын төрийн цэргийн байгууллагуудын цэргийн жинхэнэ албан хаагчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчид, түрүүч, байлдагчид болон иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага аж.

Холбоо нь их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байх бөгөөд орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ. Мөн холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж болох дүрэмтэй. Тус холбоог шүүхийн шийдвэр болон гишүүдийн олонхын саналаар татан буулгах боломжтой гэнэ.

Нэгдсэн холбоо нь гишүүдийн татвар, иргэд, аж ахуй нэгж, дэмжигч байгууллагын хандив тусламж дэмжлэг, дүрмийн зорилоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны орлого, гадаадын хандив, тусламж, дэмжлэг, холбооны гишүүдийн татварыг Удирдах зөвлөлийн хурлаар жил бүр ялгавартай тогтоох зэргийг дүрэмдээ тусгаж өгчээ.

Ийнхүү анхдугаар хуралдаанаар холбооны дүрэм, бүтцийг баталж, Бага хурлын гишүүд болон тэргүүнээ сонгосон юм. Анхдугаар хуралдаанд нийт 950 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хуралдаан даргалагчийн зүгээс холбооны тэргүүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэн 100 хувийн саналаар сонгов.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • МАН,ХҮРЭЛСҮХ НАРТ: “МУУ МУУХАЙ,АДГИЙН ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХ НЬ ТОЛГОЙ ДЭЭР ГАРААД, ӨТГӨН ШИНГЭНЭЭ ХҮРТЭЛ АСГАЖ БАЙХАД ТООХГҮЙ СУУДАГ АРД ТҮМЭНД ЯРИХ ЮМ НАДАД БАЙХГҮЙ” Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.ТҮДЭВ, “ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АДГИЙН ЗҮЙЛ БОЛ ЭХ ОРОН,АРД ТҮМНЭЭ ТОНОН ДЭЭРЭМДЭХ ЯВДАЛ” Гүн ухаантан Г.В.ГЕГЕЛЬ,”МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ХЯМРАЛЫН ҮНДЭС НЬ МОНГОЛ УЛС ЯДУУС,АРД ИРГЭДЭЭ ТЭЖЭЭЖ ДИЙЛЭХГҮЙД БАЙГАА ЮМ БИШ,ТӨР ЗАСГИЙГ ЭЗЭГНЭСЭН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД ИДЭЖ ЦАДАЖ ХАНАХГҮЙД БАЙГАА ЮМ” МУ-н ерөнхий сайд асан БЯМБАСҮРЭН, “ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫГ ШОРОНД ХИЙ,ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА” ОХУ-ын ерөнхийлөгч В.ПУТИН, “ИХ ШУНАСАН ХҮНД ТӨРИЙН ЖОЛОО БҮҮ АТГУУЛ,УДАМ МУУТАЙ ХҮНИЙГ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ” гэж ухаант мэргэд, өвөг дээдэс захьжээ, НЭЭРЭЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭН,СОНГОГЧИД БИД МУ-ЫН ЭДҮГЭЭГИЙН ХҮРЭЛСҮХ ГЭХ МУ-ЫН ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН АДГИЙН, ХАМГИЙН МУУ ЕС АСАН,ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ,МУ-ын №1 ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИН,АВИЛГАЧИН,КОНЦЕССЧИН,КАЗИНОЧИН,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН,ОЛИГАРХ,ХУДАЛЧ,ХУЛИГААН,ПОПРОГЧ, ШОУЧИН ТЭРГҮҮТЭЙ,МАН-ЫН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ХУЛГАЙЧ АДГИЙН ШААРУУДЫГ ТҮҮЖ ТӨР ЗАСАГТАА СОНГОЖ,ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛСАН БАЙХ ЮМ. ЕР-ИЙН ЭНЭ СОНГУУЛИАР ,ҮХ, ЕР-Н СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, УИХ,ҮХЦ,УДШ-д ХҮЧ ТҮРЭН ХУУЛЬ ГАРГУУЛЖ,ӨРСӨЛДӨГЧӨӨ ЗАМААСАА ЗАЙЛУУЛСАН,ЭНЭ БҮХ ХУЛГАЙ,ЛУЙВАР,АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ-ЭЗЭН ХҮРЭЛСҮХ ГЭХ ХҮНИЙ АДАГ,ЭНЭ ХОРВООГИЙН ХОГИЙН ТАНТАН ХҮРЭЛСҮХ ГЭХ ХҮН,МАН-ЫН ДАРАНГУЙЛЛААС ЭГНЭГТ САЛЖ,ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ ТОГТООЖ,МОНГОЛЫН АРД ТҮМЭН СҮҮМХИЙ Ч БОЛОВ ХОНГИЛЫН ГЭРЭЛ ХАРАХ АЛТАН БОЛОМЖ ИРЛЭЭ,АРД ТҮМЭН МЭДТҮГЭЙ.

Холбоотой мэдээ