Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн дунд 10 гаран жил холбоо бариагүй иргэн ч байгаа юм. Эдгээр иргэдийн мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны албан ёсны http://www.mongolembassy.com сайтад байршуулжээ. Тиймээс БНСУ-д сурч, ажиллаж байгаа монголчууддаа хандан эдгээр иргэдийг харсан, үзсэн тохиолдолд Элчин сайдын яаманд шууд мэдэгдэхийг хүссэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй