• Брунейд хэрэгжиж эхэлсэн Шариатын хатуу хуулийг цуцлахыг НҮБ-ээс шаарджээ

    Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хэмжээнд Ислам шашныг хамгийн ихээр дээдлэгч үлс болох Брунейд, дөрвөн жилийн турш хүлээлтэд байсан Шариатын хуулийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү Шариатын хууль нь лалын хамгийн хатуу хуульд тооцогддог. Нийт иргэдийн гуравны хоёр нь Исламын шашинтай ард түмэн юм.
    Тус хууль нь садар самуун сурталчилсан, түүн дотроо ижил хүйстэнтэйгээ бэлгийн харъцаанд орвол цаазын ял, хулгайн гэмт хэрэгтэнд гар, хөлийг нь тайрах шийтгэл оноох заалттай.
    Өмнө нь Бруней улсад ижил хүйстний харилцааг хуулиар хориглож, 10 жилийн хорих ял оноодог байсан бол одоо чулуугаар амийг нь авах хууль хэрэгжихээр болоод байна.
    Тайлбар: Чулуугаар цохиж цаазаар авах арга нь бүлэг хүн яллагдагч этгээд рүү том чулууг амийг нь тасрах хүртэл шидэх арга юм
    Хулгай хийсэн нь дөрвөн Муслим гэрчийн мэдүүлгээр батлагдсан тохиолдолд эхний удаад баруун гарыг нь, хоёр дах удаагаа хулгай хийвэл зүүн хөлийг нь тайрах зармаар явах юм.
    Шариатын хууль нь бэлгийн бойжилд хүрсэн бүх Муслимчууд, зарим нэг талаараа Исламын шашингүй оршин суугчдад ч хүчин төгөлдөр үйлчилнэ. Эдгээр гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн нь гэрчээр батлагдсан тохиолдолд дараах шийтгэлийг хүлээнэ:
    • Хүчин, дээрэм тонуул, бэлгийн гаж харилцаанд орсон, Пайгамбар Мухаммедийг доромжилсон этгээдэд ялын дээд хэмжээ болох цаазын ял
    • Ижил хүйстэн дотроо хоёр эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орвол 40 удаагийн ташуурдалт, эсвэл 10 жилийн хорих ял
    • Хулгай хийсэн тохиолдолд хөдөлмөрийн хэрэгслийг нь тайрах
    • 18 болон түүнээс доош насны хүүхдүүдийг Исламын шашнаас өөр шашинтай болохыг ятгасан тохиолдолд торгууль ногдуулах, эсвэл хоригдох шийтгэлийг тус тус ногдуулна.
    НҮБ-ын зүгээс хүний эрхийг ноцтой зөрчсөн хуулийн заалтуудыг яаралтай хасахыг шаардаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ