• Трамп: НАТО-гийн гишүүн орнууд Батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх ёстой

    АНУ-ын ерөнхийлөгч Трамп тус улсад айлчилсан НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтай хэлэлцээ хийхдээ “НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх ёстой” гэж мэдэгдлээ.

    Трамп “НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалахын зардал нэмэгдсэн ч НАТО-гийн орнууд батлан хамгаалахын зардлаа үргэлжлэн нэмэгдүүлэхийг, мөн НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалахын зардлыг дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэхийг хүсч байна” гэжээ.
    Цагаан ордонд Трамп, Столтенберг нар НАТО-гийн хариуцлагын хуваарилалтын ахицын талаар үнэлгээ хийж, 2020 оны эцэс гэхэд гишүүн орнууд батлан хамгаалахын зардалд дахин 100 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулахыг санал болгосон байна. Мөн тэд НАТО-гийн терроризмын эсрэг тэмцэл, Оросын “дайсагнасан үйл ажиллагаа”-г даван туулах, эрчим хүчний аюулгүй байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалтын аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон хэмээжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ