Төр гурван шатны шүүхэд ялбал Салхитын мөнгөний ордын лицензийг өөрийнх болгоно

Монгол Улсын Засгийн газраас  Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг   “Эрдэнэс Монгол” ХХК-нд шилжүүлж авахаар завдаж, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан.

Гэхдээ Засгийн газраас Салхитын мөнгөний ордыг албан ёсоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа болгоё гэсэн шийдвэр гараагүй аж. Учир нь тусгай зөвшөөрлийг нь цуцалсан асуудлаар уг ордын лицензийг эзэмшиж байсан тал шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа. Хэрвээ шүүхийн гурван шатанд гурвууланд нь ялбал Салхитын мөнгөний ордыг төр эзэмших эрхтэй болно гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг “Жи Пи Эф” ХХК-ий тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлүүдээр цуцалсан.

  • Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 /Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө/
  • Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1.10 /“тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна/
  • Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 /Жи Пи Эф” ХХК-ийг “Си Си Эм экс” ХХК-нд 800 мянган доллараар эрх борлуулсны орлого болох үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татварт төлөөгүй/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ