• Төрийн албан хаагч дотоод,гадаадад мөрийтэй тоглохыг хориглов

    Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Монгол улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрмэн”-д казино тоглохгүй байх тухай нэмэлт өөрчлөлтийг тусган орууллаа.

    Тус дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.-т “гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих ,дотоод, гадаадад мөрийтэй тоглох ,казино тоглох”, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх”  тогтоох тухай заалтыг нэмж тусгав.

    ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Япон зэрэг улсуудын  төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмэнд судалгаа хийж, Ардчилал хөгжиж буй улсуудад  төрийн албан хаагчдыг казино тоглохыг хуулиар болон журмаар зохицуулсан байдгийг үндэслэж ийнхүү шийдвэрлэжээ.

    Засгийн газрын зүгээс Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмтэй холбогдуулан улирал тутамд тайлагнаж ажиллах юм.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

    Альваа улс төрийн болоод төрийн албан тушаалтан нь олон нийтийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг.

    Харамсалтай нь сүүлийн 10 жилийн хугацаанд энэ асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаалт, авилгал, хахууль, нөлөөлөлд автах асуудалд Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнууд ихээр холбогдох болсон. Зарим газрын төрийн албан хаагчдын цалин нь хүрэхгүй байхад, төрийн өндөр дээд тушаалтнууд нь казино тоглож байгаа тоогоороо тэргүүлдэг статистик дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орох болсон.

    Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс хяналт,шаардлагыг тавих нь хамгийн чухал юм.

    Төрийн албан хаагч, тэр дундаа удирдах албан тушаалтан казино тоглож байгаа нь илэрвэл Засгийн газрын Хэрэг рхлэх газарт шууд мэдээллэх боломжтой. Улмаар тухайн албан хаагч,удирдах албан тушаалтан нь казино тоглож байгаа нь батлагдвал ёс зүйн дүрмийн дагуу ажлаас нь чөлөөлөх хүртэл сахилгын шийтгэлийг авахаар зохицуулжээ.

    Төрийн албан хаагчид, удирдах албан тушаалтнуудыг казино тоглохын эсрэг авч хэрэгжүүлж буй эхний арга хэмжээ нь журманд өөрчлөлт оруулж байгаа бол, хэрвээ журмын хэрэгжилт хангалтгүй тохиолдолд хууль болгон УИХ-д өргөн барих юм.

    gereg.mn

    Холбоотой мэдээ