• Д.Тэрбишдагва: Дубайн гэрээг цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан, Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ бүхий үндсэн баримт бичгүүдэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг санал дүгнэлтээ  2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр ҮАБЗ-д хүргүүлсэн.

    Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтуудтай, гадаад дотоодыхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс тодорхой чиглэл авах нь зөв гэж үзсэн тул ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлжээ.

    “Тэгвэл ажлын хэсэгт багтсан 12 гишүүдээс  найм нь “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг дэмжин гарын үсэг зурсан байна.

    УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва:

    12 гишүүний найман гишүүн санал, дүгнэлтээ хүлээлгэн өгч гарын үсэг зурсан учраас УИХ-ын даргад албан ёсоор гардуулж өгсөн.

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой байх гэсэн үүднээс ҮАБЗ-ийн даргын хувьд Ерөнхийлөгчид хандаж зөвлөмж, чиглэл өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

    Үүний дараа Байнгын хороогоор оруулах уу, УИХ-ын чуулганаар оруулах уу, Ажлын хэсгийг өөрчилж, нэмж сайжруулах уу гэдэг чиглэлийг УИХ-ын даргаас өгөх байх. Бидэнд засч сайжруулах ч юм байна, авах юм ч байна.

    Засч сайжруулахын тулд “Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулах, ялангуяа далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн нь ажлын хэсгийн дүгнэлтийн гол цөм нь юм. Click To Tweet

    Гэрээ хэлэлцээрийг сайжруулах ёстой, “Мега Даатгал” гэдэг газар маш өндөр өртгөөр даатгуулсан зэрэг дүгнэлтүүд бүгд орчихсон байгаа учраас аль нэг зүйлийг нь хөндөж бус, иж бүрнээр нь Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын чуулганаар ярина. УИХ-ын гишүүд маань иж бүрнээр нь уншиж, нухацтай хандаасай гэсэн байр суурьтай байгаа.

    https://www.youtube.com/watch?v=QWABArpS4n0

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ