ФОТО: “Эх оронч худалдан авалт-2019” үзэсгэлэн худалдаанаас хийсэн сурвалжлага

2019 оныг Монгол Улсын Засгийн газраас “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар хүрэлцэн ирж оролцов.

Үзэсгэлэнгийн ёслолын үйл ажиллагааг  Монгол улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээв

Засгийн газар дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих  худалдан авалт нь улс орныг  эдийн засгийн хүндрэлээс гаргах, ажлын байр бий болгоход бодитой хувь нэмэр оруулна гэж   үзэж байна. Аж үйлдвэрийн салбар 2018 оны байдлаар 21 хувиар өсч, 15.7 их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны хоёрдугаар сарын байдлаар мөн адил 20 хувиар өсөлттэй гарч эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байна.

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019”-аар дамжуулан технологи инновацийг үйлдвэрлэлдээ шингээсэн,Монголын 150 гаруй үйлдвэрлэгчид төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой чанар, стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнээ хоёр өдрийн турш сурталчлан танилцуулах боломжтой.

Үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн бүгд үйлдвэрийн үнээрээ зарагдах юм.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ