• 85 насандаа гурван алт авсан Ц.Раднаа гуайг Кёкүшюзан Д.Батбаяр хүндэтгэн угтаж авчээ

    2019-04-02

    Польш улсын Торун хотод гуравдугаар сарын 24-30 -нд зохион байгуулагдсан Мастеруудын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцсон бөгөөд 4 алт, 4 мөнгөн медаль хүртсэн юм.

    Эдэн дундаас Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Ц.Раднаа 85 насны ангилалд 400 м, саадтай 60 м, гурвын харайлтын төрөлд 3 алтан медаль авч дэлхийн гурван  удаагийн аварга болсон нь монголчуудын бахархлыг төрүүлсэн.   Тэгвэл Ц.Раднаа гуай өнөөдөр  эх орондоо ирсэн ба нутаг усныхан нь болон хүүхдүүдээс нь гадна Кёкүшюзан Д.Батбаяр угтаж авчээ.Тэрбээр “85 насандаа спортын өндөр амжилт гаргасан Ц.Раднаа гуайд Хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй” гэсэн байна.  Ц.Раднаа гуайг түүнээс өөр спортынхон угтаж аваагүй аж.

    Ц.Раднаа гуай энэ үеэр  “Монголынхоо нийт ард түмэндээ, төр засгатаа маш их баярлалаа. Намайг ингэж сайхан угтаж авсан сэтгэл минь хөөрч маш их баярлаж байна. Хөнгөн атлетикийн багшаар 30 гаруй жил хичээллэлээ. Бэлтгэл сургуулилт сайн байж энэ амжилтыг үзүүлсэндээ баярлаж байна. 88 орны 5000 гаруй тамирчид хурд хүч авьяасаа сориж эх орныхоо нэрийг гаргасандаа маш их баярлаж байна. Манай говь нутгийнхан, Өмнөговьчууд улсдаа хөнгөн атлетикийн спортоор дээгүүр бичигддэг улсууд. Тэдэндээ бас баяр хүрге” гэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ