• “Эрдэнэс Таван Толгой” нэгж хувьцаандаа 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилана

    2019-04-02

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 26 800 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталжээ. Энэ тухай өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариуг өгөхдөө мэдэгджээ. Уг шийдвэрээр бол 1,072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26 800 төгрөгийн ногдол ашиг хүртэх бөгөөд  үүнээс 10 хувийн татвараа хасаж тооцвол иргэдийн гарт 24 120 төгрөг ирэх тооцоо гарчээ.

    “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1,072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн хэмээн мэдээлж байсан. Харин  ногдол ашигт хэдэн төгрөг олгох тухайгаа мэдээлээгүй байсан.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтод өгсөн  асуулгын хариуг хүргүүлж байна.

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ