• Хорих 401-дүгээр эмнэлэгт эмчлүүлж байсан хоригдол чихрийн шижин өвчнөөр нас барсан гэв

    ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн амиа алдсан талаар мэдээлсэн билээ. Талийгаач нь хулгайн хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан бөгөөд хоригдоод жил болж байжээ. Мөн тэрээр хоригдохоосоо өмнө ч эмчийн хяналтад байдаг байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм.

    Энэ тухай ШШГЕГ-аас тодруулахад: “Цагдан хорих 461 дүгээр ангид хүн нас барсан асуудал гараагүй. Хулгайн хэргээр ял эдэлж байсан нэг хүн чихрийн шижин өвчнөөр хорих 401 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Улмаар хүсэлтийн дагуу нэгдүгээр эмнэлэгт шилжүүлэн эмчилгээ хийлгэж байсан. Гэвч өвчний улмаас эмнэлэгт нас барсан” гэсэн мэдээлэл өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ