“Реал” Мадрид Погбад 145 сая евро санал болгоход бэлэн байна гэв

“Реал” Мадрид “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч Поль Погбаг авахаар төлөвлөж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Испаний клуб 145 сая еврогоор авахаар саналаа бэлтгэж байгаа аж.

26 настай франц залуу “Реал” Мадридын хувьд хамгийн чухал зорилго болсныг тэмдэглэж байна. Энэ улиралд Погба Юнайтедад 37 тоглолтод оролцож, 14 гоол оруулан, 10 дамжуулалт өгсөн гэнэ.

Погба 2016 онд “Ювентус”-ээс 105 сая еврогоор “МЮ” руу шилжсэн. “Манчестер Юнайтед”-ийн хагас хамгаалагчтайгаа хийсэн гэрээ нь 2021 оны 6-р сард дуусах ёстой аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ