• Хятад улс, АНУ-д үйлдвэрлэсэн автомашин, сэлбэгээс нэмэлт татвар хураахаа зогсоолоо

    БНХАУ, АНУ хоёр орны төрийн тэргүүн нарын Аргентины уулзалтын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн зөвшилцөлд эерэг уур амьсгал бүрдүүлэхийн тулд, “БНХАУ-ын гадаад худалдааны тухай хууль”, “БНХАУ-ын экспорт импортын гаалийн татварын тухай тогтоол” зэрэг хууль тогтоолд үндэслэн, ХКН-ын төв хороо, Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Төрийн зөвлөлийн Гаалийн татварын тогтоолын комисс АНУ-д үйлдвэрлэсэн автомашин, сэлбэгээс гаалийн нэмэлт татвар хураахыг 2019 оны 4-р сарын 1-нээс эхлэн зогсоолоо. Гаалийн нэмэлт татвар хураахыг зогсоосон арга хэмжээний цагийн хязгаарыг жич мэдэгдэнэ гэжээ.

    2018 оны 12-р сарын 14-нд Төрийн зөвлөлийн Гаалийн татварын тогтоолын комисс албан мэдэгдэл нийтэлж, 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн, АНУ-д үйлдвэрлэсэн автомашин, сэлбэгээс гаалийн нэмэлт татвар хураахыг 3 сараар зогсоосон юм. Энэ оны 3-р сард, АНУ-ын тал 2018 оны 9-р сараас гаалийн нэмэлт татвар хурааж эхэлсэн Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүнээс гаалийн нэмэлт татвар хураах татварынтарифаа өсгөхөө хойшлуулж, дахин мэдэгдэл хийх хүртэл нэмэлт гаалийн татварын тарифыг 10 хувьд байлгана гэжээ.

    АНУ-д үйлдвэрлэсэн автомашин, сэлбэгээс гаалийн нэмэлт татвар хураахыг үргэлжлүүлэн зогсоосон нь Америк тал татварын тарифаа өсгөхөө хойшлуулсны хариуд Хятадын талын авсан эерэг арга хэмжээ бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засгийн зөвшилцлийг ахиулахын төлөө авсан бодит арга хэмжээ юм. Америкийн тал Хятадын талтай хамтдаа хичээн зүтгэж, зөвшилцлөө эрчимжүүлэн, худалдааны зөрчлийг эцэс болгох зорилгынхоо төлөө бодит хичээл зүтгэл гаргахыг Хятадын тал хүсч байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ