• Японы шинэ эзэн хаан Нарухитогийн эриний нэрийг “Рэйва” хэмээн зарлалаа

    Японы шинэ эзэн хаан Нарухитогийн эриний нэрийг Рэйва гэж нэрлэхээр болсныг тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдлээ.

    Суга шинэ эзэн хааны хаан ширээнд залрах он жилүүдийг нэрлэх нэрийг уран бичлэгээр бичсэн хоёр ханзыг телевизийн шууд нэвтрүүлгээр үзүүлжээ.

    “Рэйва” гэдэг үгийг орчуулбал “дэг журам ба эв найрамдал” гэсэн утгатай байна. Энэ нэр томьёоны утга санааны албан ёсны тайлбарыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хожим зарлах аж.

    Өдгөө 85 настай Японы эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууна. Нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо гэх шалтгаанаар хаан ширээнээс буух хүсэлтэй байгаагаа эзэн хаан Акихито 2016 оны наймдугаар сард мэдэгдсэн билээ. Түүнийг хаан ширээнээс буусан дараагийн өдөр нь том хүү, угсаа залгамжлах хун тайж Нарухито хаан ширээнд заларч, Хэйсайгийн эрин дуусч Рэйвагийн эрин эхлэх юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ