Эйфелийн цамхгийн 130 жилийн ой болж өнгөрлөө

Франц улсын нэрийн хуудас болсон Эйфелийн цамхаг боссоны 130 жилийн ой өчигдөр боллоо. 1889 оны 3-р сарын 31-нд албан ёсоор нээлт хийсэн Францын Парис дахь Эйфелийн цамхаг ийнхүү 130 жилийн босго давлаа.

Францчууд 30-ны өдрөөс уран сайхны тоглолт, тоглоом, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон төрлийн арга хэмжээг Эйфелийн цамхагт хийж, энэхүү сүрлэг байгууламжийн ойг тэмдэглэжээ.

Эйфелийн цамхагийн үйл ажиллагааг хариуцдаг компанийн хэвлэлийн албаны Виктория Клэйр “зохион байгуулагч тал жуулчдад зориулан, “Эйфелийн цамхагийн нууц архив” нэртэй тоглоомыг зохиосон бөгөөд жуулчид тоглоомын гарын авлагыг авсны дараа сэдэв хариулах хэлбэрээр Эйфелийн цамхагны үүх түүхийг ойлгож болно” гэж мэдээллээ.

Эйфелийн цамхагийн өндөр нь 324 метр, хамгийн анх Парис дахь Дэлхийн экспод зориулж байгуулсан ажээ. Уг цамхаг байгуулагдах үеэр олон нийт шүүмжлэлтэй хандаж байснаа хожим нь Парисын төдийгүй Францын билэг тэмдэг бүхий байгууламж болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ