Афганистанд Талибаны дайралтад өртсөн есөн цагдаа амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр Афганистан дахь Талибанчууд цагдаа нар руу дайралт хийснээс есөн цагдаа амиа алджээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг орон нутгийн эрх баригчдаас тодруулан уг хэргийн тухай мэдээлсэн байна.

Өмнөд Афганистаны Забуль мужийн Шахри-Сафа дүүргийн цагдаагийн харуулыг террористууд довтолжээ. Тагнуулын албаны мэдээлснээр, Талибанчууд халдлагын хариуцлагыг хүлээсэн бөгөөд найман цагдаа алагдаж, өөр нэг хүн амиа алджээ.

Өмнө нь болсон талибанчуудын довтолгооны үеэр Афганистаны аюулгүй байдлын 22 ажилтан амиа алдсан тухай мэдээлсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ