• Foreign policy:Монгол Улсын ардчиллыг Ерөнхийлөгч Х.Баттулга хуваан тасчиж байна

    Монголд өрнөж буй улстөрийн үйл явцыг гадаадын хэвлэлүүд янз бүрээр мэдээлж байна. Бид энэ удаа Foreign policy-д Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай гарсан дараахь нийтлэлийг орчуулан хүргэж байна.

    Самбо бөхийн тамирчнаар карьераа эхэлсэн Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ардчиллыг хүч түрэн шахсаар байна. Гуравдугаар сарын 27-нд парламентад болсон санал хураалтаар одоо мөрдөгдөж буй прокурорын тогтолцоонд болон Авлигатай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал УИХ-аар 82.1 хувьтайгаар дэмжигдлээ. Ингэснээр Баттулгад шүүхийг өөрийн эрх ашгийн хүрээнд захирах эрхийг олгож байна. Х.Баттулга нь Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон. Харин Их хурлын гишүүдийн олонхи нь МАН-ын гишүүд бүрдүүлдэг хэдий ч нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ.

    Монгол Улс ардчилал зах зээлд 1990 онд шилжсэнээс хойш хууль болон Их хурлын асуудал чухалд тооцогдсоор ирсэн, Төв Азийн бүс нутагт ховорт тооцогдох ардчилсан улс байв. Харин одоо бол ард иргэдийн сэтгэлийг татагч харизмтай Ерөнхийлөгч Баттулга ардчиллыг арчиж, ардчиллыг аюултай нөхцөлд оруулав. Газар авсан хээл хахууль, авилга, хүнд суртлын эсрэг олон нийтийн уур хилэн, жигшлийг өөрийн хамсаатнуудаа хамгаалах арга хэрэгсэл болгон ашиглалаа.

    Иргэд хуулийн эсрэг өргөдөл гаргаж, эсвэл Дээд шүүх гуравдугаар сарын 27-ны шийдвэрийг Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж болох боловч аль аль нь энэхүү шийдвэрийн эсрэг хүчгүйднэ. Ардчилсан сонгууль болон тайван жагсаал нь энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг зогсоох аргууд юм. Гэвч 2020 он бол Монгол Улсын хувьд сонгуулийн жил учраас олон нийтийн жагсаал хийх сонирхол нь буурсан хандлагатай байна.

    Шинэ хуулиар шүүгчийг ямар  нэгэн хэргээс хүчээр түдгэлзүүлэх боломжтой. Техник ажиллагааны хувьд шүүгчийг түдгэлзүүлэх үйл явц нь Ерөнхийлөгчид хүрэхээсээ өмнө Шүүхий ерөнхий зөвлөл болон Үндэсний аюулгүй зөвлөлөөр дамжина. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Улсын хурлын нарга дар бүрдүүлдэг, мөн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч өөрөө томилдгоос харвал энэ хоёр байгууллага нь Ерөнхийлөгчийнхөө эсрэг явахгүй л болов уу.

    Сэтгэл түгшилтийн байдалд байгаа Монголын улс төрийн хувьд, шүүх байгууллага Баттулгын гарт ирж, тэрээр өөрийн дайсан эсвэл хязгаарыг давсан хэн нэгнийг яллах боломжтой болов. Хязгаарыг давсан хэний ч болов эрх мэдлийг хураан авах арга хэмжээг авна. Тэрээр өөрийн шинэ хүчээ 500-гаад прокурорыг томилдог эрх мэдэлтэй Ерөнхий прокурорыг албан тушаалаас нь буулгаж ашигласан.  Мөн шинэ хуулиар Авлигатай тэмцэх газрын Ерөнхий прокурор, Ерөнхий комиссар нарын хамгаалалтын нэр томъёог хассан бөгөөд оронд нь өөрийн хүнээ тавихаар зэхэж буй.

    МУИС-ийн Хууль зүйн тэнхимийн профессор Мөнхсайханы хэлж байгаагаар энэ нь зөөлөн аргаар хийсэн төрийн эргэлт байв.

    Өмнө нь ардчиллыг устгахыг хүсч байсан бол цэргийн хүчээр хэрэгжүүлэх байв. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, эрх баригчад өөрсдийн дэглэмийг бий болгохын тулд Үндсэн хуулийг, шүүн таслах тогтолцоог  аажмаар устгаж байна.

    Монгол улсын Ерөнхийлөгч харьцангуй бага эрх мэдэлтэй байсан үе бий. Баттулгын өмнөх хоёр Ерөнхийлөгчид өөрсөддөө их хэмжээний эрх мэдлийг бий болгосон байдаг бөгөөд тэдний дараа 2017 онд сонгогдсон ард иргэдийн сэтгэлийг татагч харизмтай, олон тэрбумын хөрөнгөтөн Баттулга улс төрийн огцом өөрчлөлтүүдийг хийж, Ерөнхийлөгчийн хамгийн гол албан тушаал болгон хувиргав.

    Х.Баттулга бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын олиггүй популизм болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путины эр зориг, хүч чадлыг илэрхийлдэг дүр төрхийн нэгдэл.  Монголын жирийн нэг гэр бүлээс гэхээс илүүтэйгээр түүнийг 1983 онд ЗХУ-ын Самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалиас гаралтай гэж болно. Учир нь  түүний бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн гэх статус нь түүнийг хожмоо 1990-ээд онд ардчилалд шилжих үед хилийн чанадыг зорьж импорт, экспортын бизнесээ эхлүүлэхэд нь чухал нөлөө үзүүлжээ.  Тэрээр өмнө нь улсын өмч байсан зочид буудлуудыг худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн эзэнт гүрнээ байгуулав.

    2017 оны сонгуулиар тэбээр өөрийгөө гуйлгачнаас хөлжсөн, ард түмний хүү болгон хувиргаж, монголчуудын Хятадыг үзэн ядах уур хилэнг угжиж байв.

    Эх сурвалж:Foreign policy

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ