Украины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Зеленский, Порошенко нар үлдлээ

Өчигдөр болсон Украины ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр хошин урлагийн жужигчин Володимир Зеленский тэргүүлжээ.

30.4 хувийн санал авсан түүний дараа хамгийн их санал авсан нэр дэвшигч нь одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко болсон байна. Порошенко 17.8 хувийн санал авсан аж. 39 нэр дэвшигч өрсөлдсөн уг сонгуульд ийнхүү тэд олон санал авчээ. Ингээд энэ хоёр нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 21-нд болох хоёрдугаар шатны санал хураалтад өрсөлдөхөөр боллоо.

Сонгуулийн ирц 63 хувь байсан нь өмнөх сонгуулийн ирцээс 4 нэгж хувиар илүү байгаа гэнэ.

Улс төрийн ямар ч туршлагагүй, зөвхөн телевизийн цуврал кинонд ерөнхийлөгчийн дүрд тоглодог Зеленский ийнхүү экс ерөнхий сайд Юлия Тимошенког өрсөлдөөнөөс хасаж байна. Урьдчилсан дүн гарсны дараа 41 настай Зеленский “Энэ бол том ялалтад хүрэх зөвхөн эхний алхам. Бид сэтгэл амарч болохгүй” гэж ярьжээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ