• Монгол Тувагийн хилийн Хандгайтад бөөний худалдаа, ложистикийн төв байгуулна

    Оросын Холбооны Тува улс Монгол улстай хиллэдэг Хандгайтын боомтод бөөний худалдаа, ложистикийн төв байгуулахаар төлөвлөж байгаа тухай Тувагийн Эдийн засгийн сайд Елена Каратаева мэдэгдсэн байна.

    Тэрбээр “Энэ нь манай үйлвэрлэгчдэд дамын наймаачдаас холдох боломжийг олгох юм” хэмээжээ. Мөн ирэх 4 дүгээр сарын сүүлчээр хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ уулзалтын дараа төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болох гэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ