• 23 жил тасарсан Монголын багш нарын VII их хурал ирэх сард болно

    Монголын багш нарын VII их хурал ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Төрийн ордонд болно. Зургаадугаар их хурлаас хойш 23 жилийн дараа зохион байгуулагдах энэ их хуралд сум, аймаг, дүүрэг бүрээс төлөөлөл болсон 800 багш төлөөлөгчөөр оролцох ажээ.

    VII их хурлаар багш нарын ажлын ачаалал, нийгмийн асуудал, цалин зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн багшийн нэр хүнд, энэ мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр хэрхэн ажиллахыг ярилцах тухай мэдээллээ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ