Тбилисийн гранпригээс М.Уранцэцэг хүрэл медэль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм.

Өчигдөр манайхаас долоон бөх барилдаж МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Болдбаатар, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж М.Уранцэцэг хүрэл медэль хүртлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ