• АН Онц их хурал биш хуралдай хийнэ

    АН-ын даргын А/10 тоот тушаалын дагуу Онц их хуралдай (Эсэргүүцлийн цуглаан)-ыг ирэх сарын 5-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон гэнэ. Уг нь энэ сарын 26-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Онц их хуралыг зохион байгуулахаа Ардчилсан нам олон нийтэд мэдэгдсэн юм. Тэгвэл Их хурал биш хуралдайг хийхээр болжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч болон эрх баригчдын хууль бус үйлдэл, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ийн луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт  зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй эмх замбараагүй байдлыг эсэргүүцэж Онц их хуралдайг зохион байгуулахаар болжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ