• Ц.Нямдорж:Эрүүдэн шүүсэн зэрэг бүх асуудлыг Г.Эрдэнэбат,Б.Хурц гэж хоёр хүн зохион байгуулсан

    Өнөөдөр сэтгүүлчдэд С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлсний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  мэдээлэл хийлээ.

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

    Би Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд  хохирогчдын ар гэрийнхнээс  албан ёсоор уучлалт гуйж байна. Энэ хэргийн ар талд гурван настай хүн их зовж байна. Чимгээ,Содномдаржаа,талийгаач Отгонбаатарын ээж гурвуулаа 70-80 настай хүмүүс байна. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа.

    Хэрэг шийдвэрлэгдээд гурван жил гаруйн хугацаа өнгөрсөн, би энэ хэргийг яриад хоёр жил  болж байна. Энэ хоёр хүн хоригдоод нийт дүнгээрээ 3,8 жил болж байна. Хамгийн сүүлд  Содномдаржаагийн ээж хүүтэйгээ уулзахаар ирэхэд нь прокурорын зөвшөөрөлгүй гээд уулзуулаагүй буцаасан. Гэтэл хууль журамд ийм зохицуулалт байхгүй. Дээрээс хэнтэй ч бүү уулзуул гэсэн чиглэл өгсөн байсан.

    Монголыг хуулийн системийг ерөнхийд нь 2 ангилж болно.Жирийн хүмүүсийн хэрэг бол ном журмаараа л явж байгаа. Мөнгөтэй төгрөгтэй хэсэг дээр л асуудал  үүсдэг. Гэхдээ ийм хэрэг олон гараагүй байх. Хонгил гэдэг хүрээнд  л гарсан.  2012 оноос хойшхи хэдэн айхтар хэргүүд бий. Тэрнээс өмнө  Очирбат, Багабанди, Энхбаяр нарыг Ерөнхийлөгч байхад тэд   хууль хяналтын ажилд оролцоод байдаггүй, гайгүй байсан.  2012,2013 оноос хавтгай болсон. Ерөнхий прокурор, ерөнхий шүүгчийг нхугацаанаас нь өмнө шахсаар байгаад өргөдлийг нь өгч явуулаад, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нь айлган сүрдүүлээд шоронд хийчихсэн.  Тэгээд Ц.Элбэгдорж өөрийнхөө үгнээс  гардаггүй хүмүүсийн томилгоо хийсэн. Бүр тодруулбал, 2012 оны наймдугаар сард намайг Хуулийн яамнаас явснаас хойш гарсан.

    Сайд мэдээллийнхээ дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

    -Тагнуулын ажилтан хоригдсон нь бичлэгтэй холбоотой юу?

    -Мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Энэ бичлэгийг сервер дээрээс нь сэргээсэн. Ийм бичлэгийг хэн ч хаана ч зохиох боломжгүй.  Та нар нүдээрээ үзсэн учраас ойлгож байгаа байх. Ийм юм болсонд хүмүүс итгэхгүй байсан.

    -Содномдаржааг хоол идээд сууж байхад нь  “Чи хоолоо идэж байна уу” гэхчлэн мессеж бичдэг байсан.  Тэгэхээр энэ  мессежийг  хаанаас бичээд байсан хэрэг вэ?

    -Одоо Амгаланбаатар юу ярьдаг вэ гэхээр би гар утсыг ашиглаж чаддаггүй хүн. Би тэр мессежийг ч чинь бичиж чадахгүй гэдэг.  Энэ хүн чинь сургуулиас гарчихсан хүн. Гэтэл тэр мессежийг дандаа крилл үсгээр нэг ч алдаагүй бичсэн байдаг.

    -Хэдэн аймагт стандартын бус шорон байна вэ?

    -Шоронгууд бүгд нэг стандартын  2000 оноос хойш шоронгийн подвалыг  ашиглахыг хориглосон. Хорих байруудад  ийм юм болгохгүй гэж камерын системтэй болгосон.Гэтэл энэ хоёр хүнийг эрүүдэн шүүх бүх  ажиллагааг УЕП-ын орлогч Эрдэнэбат гэдэг хүн гардан хийсэн. Хуулийн байгууллага гэдэг чинь дөрвөн давхар хяналтын шүүлтүүртэй байдаг. Гэтэл эдгээр хүмүүс үүнийг байхгүй болгосон.

    Энэ хэрэгт холбогдуулан Эрдэнбат прокурор болон Б.Хурц нарыг шалгах юм байна гэж ойлгож болох уу?

    -Аль алийг нь шалгах ёстой. Энэ хоёр хүн бүгдийг зохион байгуулсан Гэхдээ өчигдөр халагдсан хүмүүсийн үед ийм шалгалт хийх боломжгүй байсан. Би тэр хүмүүст хэлж байсан. Энэ явдлаа шалгаа, та нар хүсэх юм бол хугас өдрийн дотор шийдэж болноо гэж хэд хэдэн удаа хэлсэн. Нэг нь ч хөдлөөгүй, асуудлыг хэлэлцээгүй.

    -Энэ хэрэгт маш олон хүн хэлмэгдсэн. Зөвхөн ганц энэ хэрэг дээр Монголын цагдаа шүүх ажлаа хийж чаддаг юм уу гэсэн эргэлзээ гарч байна?

    -С.Зориг агсан амь насаа алдсан хэрэг гардаг орой хоёр  төрлийн алдаа гарсан. Нэгдүгээрт, хэргийн газарт маш олон хүн ороод гарсан. Ул мөр алдагдсан.  хоёрдугаарт,  хэрэг гарсны дараа хийх ёстой ажиллагаанууд хийгдээгүй.  Өөрөөр хэлбэл, хэрэг шалгадаг тэр алтан үеийнхээ юмыг хийж чадаагүй. Нөгөөтэйгүүр энэ хэрэгт ҮАБЗ оролцож эхэлсэн.  ҮАБЗ ийм юманд ерөөсөө оролцож болдоггүй.  Цаашдаа энэ хэргийг шалгахад асар их гай болох материалуудыг зохиомлоор дотор нь хийсэн.Ер нь бол  гурван хүнд ял өгөөд л энэ хэргийг нэг мөсөн хаая гэсэн тооцоотой байсан юм байна лээ.

    – С.Зориг агсны эхнэр Булган гэдэг хүн хохирогч юм уу, яллагдагч юм уу. Шалгагдаж байгаа статус нь юу юм бэ?

    – Булганы хувьд би ч ойлгохоо байсан. Хохирогч байснаа, сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Ингээд Булганыг шүүх хуралд оруулахгүй, дээр үед өгсөн ам зургаар нь энэ хоёр хүнийг алуурчин мөн юм байна аа гээд шийтгэсэн.

    • Олон улсын парламентчдын Хүний эрхийн хорооноос хоёр ч удаагийн дүгнэлт гаргасан байсан. Шүүх хурал дээр хүнээ өмгөөлөх боломж олгохгүй, өмгөөлөгчдийг нь яриулахгүй, цогцос нь ийм байсан, ийм ийм мессеж ирсэн гэсэн бүх л процессийг өнгөтөөр нь биччихсэн дүгнэлт байгаа. Тухайн үед ийм дүгнэлтүүдийг гаргахад та ч юм уу, УИХ-ын төвшинд авч хэлэлцэх боломж байгаагүй юм уу?
    • Олон улсын парламентчдын Хүний эрхийн хорооны хүмүүс  ирэхдээ надтай уулзаад явсан.  Энэ хэргийг нууцаас гаргаж, ил тодоор шүүх ажиллагааг дахин явуулах хэрэгтэй, ингээгүй цагт энэ хэргийн үнэн бодит нь илрэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан Би тэр ирсэн гурван хүнээр бахархсан. Долоохон хоноод явахад энэ хэргийн доторх гоохойтой, бусармаг юмыг бүгдийг нь биччихсэн.

    –    Энэ бичлэгийг олон  нийтэд үзүүлэх боломжтой юу?

    – Ер нь үзүүлэхэд их төвөгтэй шүү. Гишүүдэд үзүүлэхэд зарим гишүүд шоконд орчихсон, царай нь барайгаад, даралт яриад, хэлэх үгээ олж ядаад, зарим нь бүр дундаас нь гарч явсан.

    -Зориг агсны хэрэг бол нэг л удаагийн хэрэг. Цаашдаа бусад ийм хэргүүд гарч болзошгүй. Үүнтэй холбоотойгоор Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулахуу яах уу, өмнө нь Үндсэн хуулийн бус байгууллага гээд татан буулгачихсан?

    – Одоо ингээд булай нь гараад ирэхээр, би ч ингэж тэмцэж байсан гээд л яриад байгаа.  Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг чинь би 1994 онд прокурорын хуулийг нь санаачилсан байгаа юм. Дахиад харъяанд нь гээд байгуулья гэхээр надад эргэлзээ төрөөд байгаа. Одоо энэ тагнуулын газар дээр байгаа гурван мөрдөн байцаагч гурвуулаа прокурорын мөрдөнд байсан хүмүүс. Прокурорын мөрдөн байсан хүмүүс ийм чадваргүй байна гэхээр би ямар л юм бол доо гэж бодоод байгаа. Прокурорын байгууллагад хяналт тавих эрхийнх нь хүрээд зарим хэргүүд дээр мөрддөг эрхийг нь өгөх хэрэгтэй гэж боддог хүн. 1994 онд энэ саналаа, прокурорт ийм хэргүүдийг мөрдөх эрхийг өгье гээд дийлээгүй. Энэ тагнуулын газар чинь мань мэтэнд нь дэндүү хол эд шүү дээ.  Хийж байгаа ажлууд нь бүгд нууц байдаг. Хуулийн сайдын хяналтад байдаггүй.

    -Та энэ 20 жилийн хугацаанд хамгийн олон удаа Хууль зүйн сайд хийсний хувьд эрүүдэн шүүлт болсоор байхад яагаад ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм бэ?

    • Чадах хэмжээндээ бүх арга хэмжээгээ авсан. Хорих байрнуудын нөхцөл байдлыг сайжруулах ажлыг хйисэн. Намайг сайдаар очихоос өмнө сум кобонтой байгаагүй. 327 сум цагдаагийн кобонтой болсон. Энхбат гэдэг иргэний асуудал бол тагнуулынхны хийсэн, үүсгэсэн ажил, хэрэг нь нууцын журмаар шалгагдсан, би нууцаас гарга гээд байгаа. Зоригийн хэргийн хувьд бол намайг ажлаа өгөхөд эхлээд намайг буцаж ирэхэд дуусчихсан байсан. Ер нь бол асар олон хүнийг сэжигтнээр татаж хуулийнхан зовоосон байна лээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ