Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Харри Кейнд Британийн эзэнт гүрний гавьяаны одон хүртээлээ

Английн шигшээ багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйнд Британийн эзэнт гүрний одон хүртээж хүндэтгэл үзүүлжээ. Уг ёслолын ажиллагаа Букингемийн ордонд болж хунтайж Уильям оролцсон аж. Кейн эхнэр болон эцэг эхтэйгээ хамт иржээ.

Кейн хөлбөмбөгийн гайхалтай амжилтаараа хүндэт шагналыг хүртсэн нь энэ. Өнгөрсөн зун 28 настай довтлогчоор удирдуулсан Английн баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ хүртэл амжилттай тоглосон юм. Багийн ахлагч, довтлогч тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан гоол оруулж шилдэг мэргэн буучаар шалгарсан билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ