Майкрософт, компаний нэр хүндэд халтай учир 4-р сарын 1-ний “Тэнэгүүдийн өдөр” ажилчдаа марзганахгүй байхыг хүсчээ

Компаний нэр хүндэд нөлөөлж магадгүй учраас дөрөвдүгээр сарын нэгний дэлхийн тэнэгүүдийн өдөр их марзагнахгүй байхыг хүссэн тухай The Verge мэдээллээ.

Microsoft-ийн маркетингийн захирал Крис Капоселла компанийнхаа ажилтнуудыг 4 дүгээр сарын 1-ний өдөр олон нийтийн сонирхлыг татахаас татгалзахыг уриалжээ.

Тэргүүн менежер ажилчдынхаа хүч чармайлт, тэдний хүсэл эрмэлзэлийг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн ч 4-р сарын 1-ний жүжгүүд сайнаасаа илүү их хор хөнөөл учруулж чадна гэдэгт итгэж байгаа аж. Microsoft нь ийнхүү компаний нэрийн өмнөөс шоглосноос шуугиан үүсэхээс өөрсдийгөө хамгаалахаар шийдсэн нь энэ гэнэ.

Корпорацийн нэр хүнд үүний улмаас хүнд байдалд орсон жишээнүүд байдаг ажээ. 2016 онд Google-ийн Gmail-ийн чатыг өөрчлөх тухай, 2015 онд Microsoft MS-DOS эмулятор Windows Phone бүтээх гэж байгаа зэргээр марзагнасан аж. Иймэрхүү түүхүүд нь хэрэглэгчдээс ихээхэн гомдол дагуулдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ