
ОУОХ-ныхон шинэ спортыг хөтөлбөрт оруулах нь Олимпийн наадмыг залуучуудад илүү сонирхолтой болгоно гэж үзэж байгаа аж.
Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/-ноос зун олимпын хөтөлбөрт брейк-данс бүжгийг нэвтрүүлэх саналыг баталжээ. Энэ тухай шийдвэрийг тус байгууллагын вэб сайтад тавьсан байна.
Мөн санал болгож буй бусад төрөл нь сёрфинг, спорт авиралт, скейтбординг гэх мэт байгаа гэнэ. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах шинэ спортыг багтаах нь Олимпийн наадмыг залуучуудад илүү сонирхолтой болгоно гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна.
Олимпийн хөтөлбөрт оролцох брейк-данс бүжиг болон бусад спортын төрлүүдийг хөтөлбөрт оруулах эсэх дээр ОУОХ-ны Гүйцэтгэх хороо шийдвэр гаргана. Үүнийг 2020 оны 6-р сард батлах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй