• “Реал Мадрид” энэ зун 500 сая еврогоор хөлбөмбөгчид худалдаж авна

    “Реал Мадрид”-ын удирдлагууд 2019 оны зун клубээ хүчирхэгжүүлэхээр шинэ дасгалжуулагч Зинедин Зиданыг ажиллуулахаар болжээ. “Эзэн хааны клуб” шинэ тоглогчид багтаа авахад 500 сая евро зарцуулахаар бэлтгэж байна гэж L’Equipe мэдээллээ.

    Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоогоор “Челси”-гийн хагас хамгаалагч Эден Азар, “Манчестер Юнайтед” багийн хагас хамгаалагч Поль Погба, ПСЖ багийн довтлогч Килан Мбаппе нарыг сонирхож байгаа аж.

    Үүнээс гадна Реал Мадрид зуны худалдаа наймааны цонхоор төвийн хамгаалагчийн байрлалаа бэхжүүлэхийг хүсч байгаа гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ