
Ардчилалтай зэрэгцэн нам, төрд орж ирсэн Н.Энхбаяр бол өнгөрсөн 30 жилийн төрийнхний алдаа,онооны дэнс. Түүний Цаглабарыг үзнэ үү.
-
-
Дунд сургууль төгсөв
1965-1975 он. 7 насандаа тухайн үеэс Орос сургалттай байсан 23-р сургуульд орж, 1975 онд 17-той төгсчээ. Тэрбээр дунд сургуульд байхдаа түвд хэл бичиг судалсан гэдэг.
-
Горький төгсөв
1975-1980 он. Энэ л жилүүдэд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. Түүний ээж Монголын зохиолчдын байгууллагыг тэргүүлж байсан С.Удвалын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан учир хүүгээ Утга зохиолын дээд сургуульд явуулжээ. Түүнд утга зохиолын төрмөл авьяас заяагаагүй тул сургуулиа төгсч ирээд буддизм судалж, англи хэл үзжээ. Ерөнхийлөгч байхдаа өөрийн орчуулсан “бүтээл”-ээ бүр 9 ботиор Солонгост хэвлүүлж Мэргэн, Нарангэрэлээс дутахгүй орчуулагч гэдгээ баталсан гэж хэлж болно.
-
Зохиолчдын эвлэлд ажиллав
1980-1990 он .Монголын зохиолчдын эвлэлд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд 1990-1992 онд Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан. Энэ л үед түүнтэй хамт ажиллаж байсан зарим хүн тэр дундаа Ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүлийн аав, Ардын уран зохиолч С.Эрдэнэ баавай Н.Энхбаярыг “холын шуналтай” хэмээж байсан гэдэг.
-
Дахин дахин сонгогдов
2000, 2004 он.Өмнө нь 1992, 1997 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр 2000, 2004 онд дахин хоёр удаа сонгогдсоноор 4 удаа сонгогдсон юм. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. Энэ хугацаанд МАХН-ын УИХ дахь бүлэг 120 удаа завсарлага авсан улстөрийн хүрээнд дахин давтагдашгүй “амжилт” юм.
-
МАН-ыг хувааж,МАХН-ын дарга болов
2011 он.МАХН нэрээ сольж МАН болсны дараа Н.Энхбаяр МАХН нэрийг авахаар жил гаруй “тэмцэж” 2011 оны 1 сард МАХН нэрийг авсан. Тэрбээр 2011 оны дөрөвдүгээр сарын 18-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа
“...Улс төр миний амьдралын нэгэн салшгүй хэсэг болчихож, өөрөөр хэлбэл улс төр намайг тавихгүй юм байна...” гэсэн байдаг.
-
МАХН-ын дарга,Ерөнхий сайд
2000-2004 он.УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-ийг нь МАХН-д авсан. Ингээд ялсан намын даргын хувьд 7 дугаар сарын 26-нд Ерөнхий сайдаар томилогджээ. Ерөнхий сайдын алба хашсан 4 жилдээ тэрбээр Монголын бараг “хаан” байж билээ.
-
Баривчлагдав
2012 оны 4 дүгээр сарын 13-нд Авлигатай тэмцэх газраас түүнийг баривчлав. 2012 оны 4 сараас хойш Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслахуудыг нь хахуулийн хэрэгтэй холбогдуулж сэжигтнээр татсан боловч тэдгээр нь гадаадад зугтан гарч өнөөг хүртэл Интерполоор эрэн сурвалжлагдсаар байна.
-
Анх удаа гишүүн,сайд
1992. Анх удаа УИХ-д сонгогдож, мөн оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажиллав. Соёлын сайд байх үед Гандан дахь Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээх ажлыг удирдсан билээ.
-
Их ажлууд хийв
Ерөнхий сайд байх хугацаандаа:
- их өрийг тэглэв
- газар хувьчлалыг эхлүүлэв
- Мянганы замыг эхлүүлэв.
-
УИХ-ын дарга болов
2004 он . УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч АН-тай эвслийн Засгийн газар байгуулж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, Н.Энхбаяр УИХ-ын дарга болов.
-
Дахин эрүүгийн хэрэг үүсгэв
2014. 8 дугаар сарын 6-нд МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан мэдээлэв
-
Хэлмэгдлийн сүүдэр
1930-1940.Монголын түүхэнд хар мөр үлдээсэн эдгээр он жилүүдийн сүүдэр Н.Энхбаярынханд ч үлдсэн. Н.Энхбаярын аав Намбар Архангайн Чулуутынх. Харин ээж Бүдханд нь Хэнтийн Дадалын буриад. Бүдханд гуайн 1930-аад онд аав, өвөөг нь хэлмэгдүүлж. Үүнээс болоод Н.Энхбаяр “айдас”-тай явж ирсэн тухай мэдэмхийрэгсэд цөөнгүй.Тэр байтугай Б.Баабар “Айдас” хэмээх нийтлэл бичиж байж байлаа. Ээж Бүдханд нь монгол хэлний багш бол аав Намбар нь рашаан усаар мэргэшсэн эмч. Дундаж сэхээтнүүд гэсэн үг л дээ.
-
МАХН (МАН)-д элсэв
1985 он .27 насандаа МАХН-д гишүүнээр элсэв.
-
Ерөнхийлөгчөөр сонгогдов
2005 он. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн олон нэр дэвшигч оролцсон сонгууль байлаа. Хэдий 4 нэр дэвшигч өрсөлдсөн ч Н.Энхбаяр нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
-
Хэлмэгдлийн сүүдэр
1930-1940.Монголын түүхэнд хар мөр үлдээсэн эдгээр он жилүүдийн сүүдэр Н.Энхбаярынханд ч үлдсэн. Н.Энхбаярын аав Намбар Архангайн Чулуутынх. Харин ээж Бүдханд нь Хэнтийн Дадалын буриад. Бүдханд гуайн 1930-аад онд аав, өвөөг нь хэлмэгдүүлж. Үүнээс болоод Н.Энхбаяр “айдас”-тай явж ирсэн тухай мэдэмхийрэгсэд цөөнгүй.Тэр байтугай Б.Баабар “Айдас” хэмээх нийтлэл бичиж байж байлаа. Ээж Бүдханд нь монгол хэлний багш бол аав Намбар нь рашаан усаар мэргэшсэн эмч. Дундаж сэхээтнүүд гэсэн үг л дээ.
-
Лийдсийн их сургууль төгсөв
1985-1986 он. Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцав. Тэр үедээ хэнтэй ч уулзахгүй хаалгаа түгжин ганцаараа ном уншиж суудаг байжээ. Хожим МУИС-ийн англи хэлний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй.
-
МАХН-ын генсек болов
1996 оны сонгуульд тухайн үеийн МАХН ялагдаж, Н.Энхбаяр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, дараа нь Завханд болсон УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшин ялсан.
-
Н.Энхбаяр мэндлэв
6 сарын 1-нд БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Энэ өдөр нь “Хүүхдийн баярын өдөр” билээ. Ерөнхий сайд, төрийн тэргүүн байхдаа бяцхан жаалуудыг ихэд дотночлон гэртээ урьж төрсөн өдрөө тэмдэглэдэг байж билээ. Н.Энхбаяр гадуур тоглож, зодоон цохионд оролцож явсан түүхгүй, их л даруухан нэгэн байсан бололтой байдаг.
-
Сөрөг хүчний Засгийн газруудыг унагав
Н.Энхбаяр МАХН-ын генсек болж,УИХ-д орсноор сөрөг хүчний Засгийн газруудаар тоглох тоглолтоо чадварлаг хийсэн. 1998 оны хавар М.Энхсайханыг, ердөө 3 сарын дараа Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг, 1999 оны сүүлээр Ерөнхий сайд Ж.Наранцацралтыг огцруулах ажиллагааг зохион байгуулсан гэдэг.
-
Намтайгаа \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\
2005-2009 он.Төрийн тэргүүний албыг хашсан энэ он жилүүддээ тэрбээр өмнөх Ерөнхийлөгчийн адил өөрийг нь гаргаж ирсэн намтайгаа, намынхаа удирдлагатай “үзсээр” дууссан. Өөрийгөө залгамжлуулахаар сонгосон М.Энхболдыг 2007 онд “Элсний 13” тэргүүтний хүчээр огцруулуулж, С.Баярыг МАХН-ын дарга, Ерөнхий сайдаар томилогдоход хүргэсэн.
-
Ялагдав
2009 он. Н.Энхбаяр 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн ч тавдугаар сарын 24-нд болсон санал хураалтын дүнгээр АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж нийт сонгогчдын 51.24 хувийн саналыг авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Энэхүү ялагдлаа тэрбээр тухайн үеийн МАХН-ын удирдлагууд болох С.Баяр, У.Хүрэлсүх нартай холбож ойлгодог нь удалгүй тодорхой болсон билээ.
-
Хорих ялаар шийтгүүлэв
2012.8.2: Анхан шатны шүүх МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноов
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй