• Италийн шигшээ баг 1962 оноос хойш анх удаа өрсөлдөгчөө 6 гоолын зөрүүтэй хожлоо

    Хуучин тивд 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний 2 дахь шатны тоглолтууд дууслаа. Пармагийн  “Ennio Tardini” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Италийн шигшээ баг Лихтенштейны багийг 6: 0-оор хожлоо.

    Эхний хагаст “скуадра азурра”-гийн хөлбөмбөггчид өрсөлдөгчийнхээ хаалганд хариу гоолгүйгээр 4 гоол хийсэн. Стефано Сенси, Марко Верратти нараас гадна Фабио Квальярелла Оросын шүүгч Кирилл Левниковын өгсөн торгуулийн цохилтоор дубль хийлээ.

    Хоёрдугаар хагаст Роберто Манчинигийн талбайд гаргасан Мойзе Кин  болон Леонардо Паволетти нар гоол оруулснаар тэмцээн дууссан. Ийнхүү Италийн шигшээ баг 1962 оноос хойш анх удаа 6 гоолын зөрүүтэйгээр хожиж байгааг тэмдэглэжээ.

    Италийн шигшээ баг “J” хэсгийг 6 оноотой тэргүүлж байна. Хоёрдугаар байрт Грекийн шигшээ баг 4 оноотой явна. Боснии Герцеговины (4), Финляндии (3), Армени Лихтенштейн (хоёулаа тэг оноотой) байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ