• А.Цэрэнсодномыг Ерөнхий прокурорын орлогчоор томилох саналаа буцаалаа

    Улсын Ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга тус албан тушаалд А.Цэрэнсодномыг томилох асуудлыг зөвшилцөхөөр  УИХ-д хүргүүлсэн. Гэвч А.Цэрэнсодномын бусдаас мөнгө нэхэж буй бичлэг өчигдөр олон нийтэд цацагдсанаар Ерөнхийлөгч түүний нэрийг буцаан татлаа.

    Александрын Цэрэнсодном нь Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, 1981-1991 онд 10 жилийн сургууль, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2003-2005 онд “Их засаг” Их сургууль, 2012-2013 онд АНУ-ын “Оксфорд Трэнт” Их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хууль цаазын итгэмжит зөвлөх цолтой. 2019 оны нэгдүгээр сараас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ