
Өчигдөр УИХ-аар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай,Авлигатай тэмцэх газрын тухай хуулиудад өөрчлөлт оруулж, хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлдөг болох хуулийн төслийг УИХ-ын 40 гишүүний 82.1 хувийн саналаар баталсан. Түүнээс өмнө УИХ-ын гишүүд С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг хэрхэн эрүүдэн шүүж буй бичлэгийг үзсэн. Уг бичлэгийг үзсэнийхээ дараа УИХ-ын гишүүд дээрх хуулийг баталсан юм.
Үндсэн хууль дахь засаглал хуваарилах үндсийг устгаж, хараат бус бие даасан шүүхийг байхгүй болгож буй дээрх хуулийн өөрчлөлтийг хуульчид, зарим улстөрчид эсэргүүцсэн ч УИх-ын 40 гишүүний 85 хувийн саналаар баталсан. Мөн уг үйл явцыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ыг айдас хүйдэст автуулах гэсэн үйлдэл гэсэн.
Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Өнөөгийн Ерөнхийлөгч гарч ирээд өөртэй нь санал нийлэхгүй байж магадгүй Засгийн газрыг огцруулсан,дараа нь УИХ-ыг гартаа авлаа.УИХ-ын гишүүн нэг бүр дээр асуудал үүсгэсэн. 49 гишүүн ЖДҮ-гийн хэрэгтэй холбогдсон л гэнэ. Би энэ дотор дөрвөн удаа сонгогдсоны хувьд мэдэж байна.Наадуул чинь бүгдээрээ баригдчихсан улсууд. Дараагийн сонгуульд хэн нэр дэвшихийг ҮАБЗ-д байгаа гурван хүн шийднэ гэдгээ л харуулж байгаа юм. Click To Tweet Хууль батлагдах,эсэх нэх сонин биш.Зүгээр л айдсыг бий болгож байгаа юм. Х.Баттулга хууль шүүхийн байгууллагын хүмүүсийн зүрхэнд айдас суулгачихаж байгаа байхгүй юу” хэмээн ярьсан билээ.
Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэнийнхээ дараа дээрх хуулийг батлах үеэр УИХ-ын гишүүдийн царай төрх ямар байсныг гэрчлэх гэрэл зургуудыг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн яриаг видео бичлэгээр хүргэж байна. Click To Tweet- Гэрэл зургуудыг MPA
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 cэтгэгдэлтэй
эрүүдэн шүүсэн хүмүүсийг шүүх .шүүгч нарыг шударга шүүгч байхад энэ хууль хэрэг болно
ЗА МАНАЙХААН ЭНЭ ХУЛГАЙЧ НӨГӨӨ ХУЦДАГАА Л ХУЦАЖ БАЙНА.ЖИНГИЙН ЦУВАА ЯВСААР Л ЖИЖИГ НОХОД ХУЦСААР Л БАЙНА.МАНАЙ УИХ .н ЭРХЭМСЭГ ГИШҮҮД ХААЛТТАЙ ШОРОНГИЙН НОРМОО ДАВУУЛАН БИЕЛҮҮЛСЭЭН. ШОРОНД АРГАА ОЛОХ ХУЛГАЙЧ БОЛ С.ЭРДЭНЭЭ ТА НАР ЭРДЭНЭЭГИЙХЭЭ ГАЛ ХАМ БОЛООРОЙ.
Элбэгдоржийг олж ирээд шийтгэх. Энэ муу гөлөг хэн юм бэ . Монголыг эд хөрөнгө баялагатай нь , хүн амыг нь сэтгэл зүй, ядуурал, соёл уламжлал гээд жинхэнэ утгаар нь балласан муу бага ястанг ясыг цайлгах ёстой.
Энэ ер нь сэтгэцийн өвчтэй болсон байхаа .Тийм сүрхий тэгээд чмар ч гэмгүй юм бол юунд нь ингээд гадаад орноор тэнүүчлээд байдаг юм Өөрөө хүмүүсийг хэлмэгдүүлж зовоож байсан болохоор өөр дээр нь ийм шийтгэл ирнэ гээд айгаад доншуучлаад яваад байна