Нууц уулзалт халуухан өрнөсөн гэх бөгөөд өнөөдөр Ц.Элбэгдорж хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж мэдээлэл өгсөн нь ч учиртай юм байна. Монголын газрын доорх баялагийг бүхэлд нь цөлмөж буй бүлэглэл бууж өгөхгүйн дээр хууль шүүхийн байгууллагуудад бий болгосон өөрсдийн гар хөлөө ч хамгаалж авч үлдэхээр ярилцаж тохиролцсон бололтой.
Яаран сандран, амьсгаа өндөр,баргар царайтай хэвлэлийнхний өмнө сууж харагдсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээллийнхээ эхэнд “Манай Ерөнхийлөгч “БИД НАРТ” ээлжит урилгаа явууллаа гэж харж байна” хэмээн МАНАН бүлэглэлийнхээ өмнөөс ярьж байна шүү гэдгээ нотлов. Дараагаар нь “хууль шүүхийн байгууллагыг хамгаалах нам өнөөдөр Монголд алга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Шударга ёс, “ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ”-ыг сонгож хэрэглэж болохгүй, Монгол улс өнөөдөр “ШҮҮХ”-гүй байснаас ХЗДХ-ийн сайдгүй, Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. Хууль шүүхийн байгууллага их дээрдэж, сайн ажиллаж байгаа” хэмээн авлигажсан шүүх, прокурор, АТГ-ын өөрийн томилсон гар хөлөө цээжээрээ хамгаалаад авав.
Тэд энэ хуулийг батлуулахгүйн төлөө, өөрсдийн булхиа луйвраа илчлүүлэхгүйн тулд дараагийн нүүдэл нь юу байх вэ гэхчлэн нууц уулзалтаараа нэлээд тэвдүү ярилцаж тохиролцсон сурагтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй