
АНУ-ын Йель, Стэнфорд, Жоржтаунын их сургууль болон бусад дээд боловсролын байгууллагууд их хэмжээний авлигад өртсөн хэрэгт урьдчилсан мөрдөн байцаалт хийсэн тухай тус улсын Боловсролын яаманд ойр эх сурвалжаас иш татан Politico мэдээлсэн байна.
Энэ долоо хоногт холбооны албаны хүмүүс энэ гуравдугаар сард найман их сургууль дээр эрүүгийн хэрэг үүсгэснийхээ дараа “урьдчилсан мөрдөн байцаалт”-ынхаа талаар мэдэгдэж, өргөдөл гаргагчдыг элсүүлэхийн тулд хээл хахууль авдаг байсан талаарх захидлын тухай мэдэгдсэн байна. АНУ-ын Боловсролын департамент нь боловсролын байгууллагууд оюутнуудын санхүүгийн тусламжийн хөтөлбөртэй холбоотойгоор холбооны хууль, дүрэм журмыг зөрчсөн эсэхийг тогтоохоор оролдож байгаа аж.
Йель, Стэнфорд, Жоржтауны их сургууль, Уэйк-Форест их сургууль, Сан-Диего их сургууль, Техасын их сургууль, Өмнөд Калифорнийн их сургууль, Лос-Анжелесийн Калифорнийн их сургуулиас ийм захидал илгээсэн аж.
Энэ сарын эхээр АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэнээр холливудын од Лори Лафлин, Фелисити Хаффман зэрэг хэдэн арван чинээлэг эцэг эхчүүдийг залилан, хээл хахуулийн хэрэг өдүүлсэн тухай мэдэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй