
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо. “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна.
– Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь
– Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь
– Нийгмийн бодлого 51.1 хувь
– Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь
– Засаглалын бодлого 55.4 хувьтай байна.
Хэрэгжилт нь удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болголоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй