• НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 5 орон Голаны өндөрлөг дэх Израилийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй

    НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Европын холбооны таван гишүүн хамтарсан мэдэгдэл гаргаж “Голаны өндөрлөгийн талаарх таван орны байр суурь өөрчлөгдөөгүй. Олон улсын хууль, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг, ялангуяа 242, 497-р тогтоолын дагуу 1967 оны 6-р сараас хойш Израилийн эзэлсэн Голаны өндөрлөг зэрэг нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг таван орон хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдлээ.

    Мэдэгдэлд “Хүчээр эзэлсэн нутаг дэвсгэрийг олон улсын хуулиар хүлээн зөвшөөрөхгүй, хилийн өөрчлөлтийн талаарх аливаа ганц талын мэдэгдэл “НҮБ-ын дүрэм”-ийг зөрчиж, олон улсын дэг журмыг алдагдуулдаг. Хууль бусаар эзэлсэн нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөх нь алс ирээдүй, тухайн бүс нутгийн нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй. Таван орон үүндихэд анхаарч байна” гэжээ.
    Голаны өндөрлөг бол Сирийн баруун өмнөд хэсгийн нарийн зурвас юм. Израильчууд энэ стратегийн байршлыг 1967 оны Ойрх Дорнодын 3-р дайны үед эзэлж, хяналт, эрх мэдлийг хэрэгжүүлэн, Сирид буцааж өгөхөөс татгалзжээ. 1981 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан 497 тоот тогтоолд, Израильдотоодын хууль тогтоомж, эрх мэдэл, захиргааны байгууллагаа Голаны өндөрлөгт хүчээртогтоох шийдвэр нь “Огт хүчингүй, олон улсын хууль зүйн үндэслэлгүй” гэж тодорхойлсон байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ