• “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн дахин томилогдлоо

    2019-03-27

    Өнгөрсөн долоо хоногт  “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилсөн билээ. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн өргөтгөлтэй болсноор өөрт оноогдсон эд хөрөнгө дээр тулгуурлан, өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар цаашид үйл ажиллагаагаа явуулах юм. Click To Tweet Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томиллоо. Тэрээр 2016 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд байх үедээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байв.

    • Х.Бадамсүрэн нь уурхайн инженер-маркшейдер мэргэжлээр суралцаж төгссөн.  1999 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор, 2004 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ.
    • 1980 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж  Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга, Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал,Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн  газрын дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байв.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ