• Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад Д.Оюунхоролыг дэмжжээ 

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж шинэ дарга сонгох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсонтой холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхоролын нэрийг дэвшүүлжээ.

    МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд оролцож бүлгийнхээ шийдвэрийг танилцуулсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийгөө байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Харин Байнгын хорооны гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг дэмжжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ