• Лавров: АНУ, Оросын худалдааны хэмжээ 25 тэрбум ам.доллар болж өслөө

    ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров 2018 онд Орос-Америкийн худалдаа өссөн гэж тэмдэглэжээ. Энэ тухай РИА «Новости» мэдээлсэн.

    Сайдын хэлснээр сүүлийн хоёр жилд улс орнуудын хоорондын худалдааны эргэлт тогтвортой өссөн байна.

    “Хоёр улсын худалдаа … өнгөрсөн жил 25 тэрбум доллар болтлоо өссөн.

    Тэрбээр “энэ тоо 2011 оны 31 тэрбум ам.доллартай харьцуулахад доогуур байгаа ч АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн удирдлаган доор байсан үеийн тоо баримтуудтай харьцуулахад сайжирсан байна” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ