• Хандлага:Хуванцар хаягдлаа багасгах  байгууллагын зургаан  алхам

    2019-03-27

     

    1. Хог хаягдлын дотоод аудитыг эхлүүл

    Ажлын байран дахь хуванцар хог хаягдлыг багасгахын тулд авах хамгийн эхний алхам бол хог хаягдалдаа аудит хийх юм. Хог хаягдалдаа аудит хийх нь яг ямар төрлийн хуванцар илүү ихээр хаягдал болж байгааг тодорхойлох, тэдгээрийг хэрэглээнээс хасах бэлтгэлийг хангаж байгаа гэсэн үг.

    1. 3R-ын дүрмээс суралцах нь : Дахин ашигла

    Нэг удаагийн аяга, гялгар уут, таваг, халбага сэрээг хэрэглээнээс халах хэрэгтэй. Өөрсдийн гэсэн аяга, халбага, сэрээ, тавгаа гэрээсээ авчран дахин хэрэглэх дадалд хэвших хэрэгтэй.

    1. Цэвэр ус заавал савалгаатай байдаггүй

    Дэлхий нийт нэг жилд 50 тэрбум ширхэг хуванцар савалгаатай усны худалдан авалт хийдэг. Зөвхөн 20 хувь нь дахин боловсруулагддаг бол үлдсэн 80 хувь хог хаягдал болж, хөрсийг 200 жилийн турш бохирдуулдаг. Тэгвэл нэг удаагийн савалгаатай усыг ажлын байрнаасаа халая гэвэл усыг халаахын зэрэгцээ хөргөдөг усны аппаратыг авч байршуулаарай. Ингэснээр ажилчид өөрсдийн аягандаа цангаа тайлах, цэвэршүүлсэн усаа хийж уухад нэг алхам ойртлоо л гэсэн үг.

    1. Цай, кофений хуванцар баглаа,боодлоос татгалзъя

    Ажлын байран дээр хамгийн ихээр instant цай, кофенуудыг хэрэглэгддэг. Мэдээж авч явахад хялбар, нэг удаад хэрэглэхэд хялбар боловч аль болох хуванцар биш даавуун, эсвэл задгай кофе, цайг хэрэглэх нь зүйтэй.

    1. Өдрийн хоолоо гал тогооноосоо

    Ажлын байран дээр бий болдог хуванцар хог хаягдлын ихэнхи хэсгийг өдрийн хоолны үлдэгдлийг савласан, эсвэл бэлэн савласан хоолны нэг удаагийн сав эзэлдэг. Гэрийнхээ гал тогоонд бэлтгэсэн хоолоо авчирч идэх нь эрүүл мэнд,эдийн засаг, цаашлаад байгаль орчинд ээлтэй.

    1. 3R-ын дүрмээс: Дахин боловсруулах дүрмэнд суралцъя

    Хэдий нэг удаагийн бүх хуванцрыг хэрэглээнээс халсан ч ямар нэгэн байдлаар хуванцар хог хаягдал бий болох магадлалтай. Учир нь бидний эргэн тойронд хуванцаргүй эд, зүйл гэж бараг алга шүү дээ! Тийм учраас хуванцар хог хаягдал бий болоход хураан, хураасныхаа дүнд дахивараа дахин тушаахад суралцах нь хамгийн боломжит арга юм.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ