• УИХ-аас алтны роялти татварыг таван хувь болгон батлав

    УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

    Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт:

    Валютын нөөц бүрдүүлэх бодлогоо үндэсний онцлогтоо зохицуулж боловсруулах хэрэгтэй гэдгийг Засгийн газар, Сангийн яам холбогдох хүмүүст зориуд хэлмээр байна. Өнгөрсөн жил ноолуурын экспортоос 300 сая, махны экспортоос 400 орчим сая ам.доллар орж ирсэн. Гэтэл махны үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байгаа. За зээлийн нийгэмд шилжихээс өмнө хэдэн зуун мянган хүн ажил орлоготой байсан. Тиймээс энэ салбараа ашиглавал бэлчээрийн даац хэтрэлт, ажилгүйдэл, ядуурал зөв голдиролдоо орно” гэв.

    Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

    “Алтны роялти татвар 2.5 байсныг 5.0 хувь болгосноор  төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Өнгөрсөн жил 84 тэрбум төгрөг төвлөрсөн. 2018 онд 204 кг алт хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлсэн. Нийт тушаасан алтны 60 орчим хувийг бичил уурхайчид буюу хувь хүмүүс тушааж байгаа.

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ :

    2018 онд ТЭЗҮ-ээр 13 тонн алт тушаах байсан бол тушаасан алт 22 тонн байсан. Зөрүү болох 9 тонн алт бичил уурхайчдаас орж ирсэн. Энэ жил 11 тонн алт тушаана гэж ТЭЗҮ-ээр төсөөлсөн.

      УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж :

    Хувь хүмүүс бол НӨАТ төлөгч биш тул татвар төлөхгүй. Аж ахуйн нэгжүүд орлого нь 3 тэрбум төгрөгийн босгоос дээш гарчихаар 25 хувийн татвар төлдөг тул компаниуд хувь хүмүүсээр дамжуулж алтаа тушаалгадаг. МАН хууль баталсан нэрээр иргэдийг хуурлаа.

    Эцэст нь  санал хураахад гишүүдийн 81.8 хувийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны роялти татварыг таван хувь болголоо.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ