• МАН-ын бүлэг шүүх ,АТГ, прокурорын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийн төслийг дэмжив 

    УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дуусч Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.
    Хуулийн төслүүдийг УИХ баталснаар АТГ, Прокурорын байгууллагын удирдлага болон шүүгч нарыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх, түдгэлзүүлэх хууль эрх зүйн үндэс бүрдэнэ.

    Хуулийн төслүүдийг хэлэлцсэн бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас одоо байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ