• Конор Макгрегорын карьераа дуусгах шийдвэрийг UFC-ийн тэргүүн дэмжиж байгаагаа илэрхийллээ

    Холимог тулааны холбооны өмнөх аварга Конор Макгрегор зодог тайлахаа мэдэгдээд байна. Энэ тухай тус холбооны ерөнхийлөгч байр сууриа илэрхийлжээ. Холимог тулааны холбоо /UFC/- ны ерөнхийлөгч  Дана Уайт нь холбооныхоо өмнөх аварга Конор Макгрегорын зодог тайлах шийдвэрийг зөвшөөрснөө мэдэгдсэн байна.

    “Тэр хангалттай мөнгө хийсэн учир карьераа дуусгаж болно. Энэ бол зөв шийдвэр юм. Түүний оронд би байсан ч үүнийг хийх байсан. Тэр холимог тулааны карьераа төгсгөсөн ч түүний хийх ажил дуусаагүй. Түүнийг үргэлжлүүлэн ажиллаж бусад зүйлсийг хийнэ гэдэгт би итгэлтэй байна. Түүнийг үзэх нь үнэхээр хөгжилтэй байдаг байсан” хэмээн ESPN-ий сэтгүүлч Бретт Окамотод Уайт ярьсан хэмээн Twitter дээрээ мэдээлсэн байна.

    UFC-ийн тэргүүн Mакгрегор холимог тулааны ертөнцөд гайхалтай амжилтанд хүрсэн гэж тэмдэглэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ