• ҮАБЗ-ийн шийдвэрээр АТГ-ын удирдлага, Ерөнхий шүүгч, прокурорыг чөлөөлдөг хуулийн төслийг хэлэлцэх нь

    МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарлажээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барих гэж буйтай холбогдуулан тус бүлэг хуралдахаар болжээ.

    Ерөнхийлөгч АТГ-ын удирдлага, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болно гэсэн өөрчлөлтийг дээрх хуулинд оруулах хуулийн төсөл оруулж ирж байгаа гэлцэж байна.

    Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг гаргаж байгаа аж. Захирамжаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр нэмсэн байна.

    Ингээд хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ