• Н.Алтанхуяг гүтгэсэн хэмээн Ц.Элбэгдоржоос нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ. АН-ын хуучин лидерүүдийн тэмцэл ийнхүү улам хурцдаж байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа анх Ц.Элбэгдоржийг “Шударга бусын хонгил” байгуулж, түүгээрээ ойр дотны нөхөд, гэр бүлийнхнийг нь оруулж байгаа тухай мэдэгдэж байлаа. Тэгвэл энэ удаа Ц.Элбэгдорж өөрөө Засгийн газраа огцруулаад өгөөч хэмээн өргөдөл өгсөн гэж гүтгэсэн гэв.
    Тэрбээр энэ тухайгаа “Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна!!!” хэмээн цахим хуудсанаа бичжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ