• Ч.Хүрэлбаатар: Татварын байцаагч бизнес эрхлэгчдийг дарамтлах, хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлах боломжгүй болсон

    Татварын багц хууль шинэчилсэн найруулгатайгаар батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийв.  Татварын багц хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

    2017 онд Европын холбооноос Монгол улсыг хар жагсаалтад оруулсан. Монгол улсад хэрэгжиж байгаа одоогийн татварын хууль нь үндэстэн дамнасан компаниудын мөнгө угаах, татвараас зайлсхийх байдлыг бий болгоход нөлөөлдөг, өөрөө  олон улсын жишигт нийцэхгүй байна гэсэн заалттайгаар хар жагсаалтад оруулсан.

    Тэгвэл энэ удаагийн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгаар “BEPS”-ийн дүрэм журмуудыг нэвтрүүлэх юм. “BEPS”-ийн дүрэм журмуудыг нэвтрүүлэснээр татвараас зайлсхийх, төлөх татварынхаа хэмжээг бууруулах боломжуудыг хаан, улмаар Монгол улс Европын холбооны хар жагсаалтнаас гарна.

    Монгол улсын эдийн засгийн хөгжлийн дэд бүтцийн чухал нэг хэсэг болох татварын хууль тогтоомжийн  шинэчлэл нь бусад улс орны татварын хуулийн жишиг үзүүлэлтэд ойртож, дэлхийн эдийн засгийн өндөр үзүүлэлттэй, шинэ технологиудад суурилсан улс орнуудтай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэнэ.

    Бизнес эрхлэгчдийг дэмжсэн татварын хуультай болно

    • Жишээлбэл, жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын 1 хувиар орлогын татвар төлөх байдлаар 0-50 сая төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг оруулжээ.

    • Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгаар өмнө нь 3 тэрбумын борлуулалтын орлоготой аж ахуй нэгжид 25 хувийн татварыг ногдуулдаг байсныг 6 тэрбум болгосон.
    • Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжийг олгосон.
    • Хуульд заасан нөхцөл үүссэн, хүндрэлтэй татвар төлөгчийн өр төлөх хугацаа 2 сар хүртэл сунгадаг байсныг 2 жил болгон нэмэгдүүлсэн.

    Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчдийг дэмжинэ

    Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ААН, бизнес эрхлэгчид татвараас 50-90 хувиар чөлөөлөгдөх боломжтой.

    Иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжсэн татварын хууль

    Татварын байцаагч бизнес эрхлэгчдийг дарамтлах, хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлах боломжгүй болно

    Татварын улсын байцаагч дорх зөрчлүүдийг гаргасан тохиолдолд 10 хүртэл ажил тухайн албанд ажиллах эрхгүй хүртэл халах Захиргааны шийтгэлийг ногдуулна.

    1. Гаргасан акт нь эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон
    2. Татварын ерөнхий хуулиар хамгаалагдсан татвар төлөгчийн мэдээллийн нууцыг задруулсан
    3. Хуульд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэ, эсхүл үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй.

     

    Монгол улсад татварын өртэй гадаадын иргэнд хилийн хориг тавина

    20 сая төгрөгөөс дээш татварын өртэй хэрнээ өр барагдуулах үл хөдлөх хөрөнгө, хөрөнгөгүй бол тухайн гадаадын иргэнийг Монгол улсын хилээс гарахыг хориглоно. Click To Tweet

    Монгол улсын хэмжээнд НӨАТ-ын нийт 265 тэрбум төгрөгийн өр, авлага бүртгэгдсэнээс 120 тэрбумын өрийг нь гадаадын компаниуд бүрдүүлж байна. Click To TweetТухайлбал,  Жи Тайм сүлжээ зөвхөн НӨАТ-ын гэхэд 1.4 тэрбум төгрөгийн өртэй аж. Монгол улсад татварын өрөө төлж барагдуулахгүйгээр гадагшаа гарч, сураггүй болох тохиолдлууд их гарч байгаа учраас ийм заалтыг оруулжээ.

    Шинэчилсэн Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ