
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрээр яригдсан онцлох асуудлууд:
- 10 аймагт 300 сая долларын буцалтгүй тусламжаар ДЦС-ийн ажил хийгдэж буйг яаравчлуулна.
- 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго 1, 2 хорооллыг барина. Ингэснээр 1,500 айл түрээсийн орон сууцанд орно.
- Ирэх жил Стратегийн түншлэлийн харилцаагаа нэг шат ахиулахаар тохиролцлоо.
- Эмч нарыг түлхүү мэргэшүүлэхээр боллоо.
- Соёл урлаг, спортын уралдаан тэмцээнүүд ирэх жил буюу дипломат харилцаа тогтоосны 30 жилийг угтаж хийнэ.
- Хоёр улсын Засгийн газар хоорондын IV хурлыг энэ оны эхний хагасд хуралдуулахаар тохиролцов
- Стратегийн түншлэлийн хүрээнд Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав.

Гэрэл зургийг mpa.mn
Хөтөлбөр ёсоор БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй